Төв талбайд зохиолч уншигчдын "Хүссэнээрээ уншицгаая" уриатай номын баяр болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яг одоо Сүхбаатарын талбайд Хүссэнээрээ уншицгаая” уриатай номын баяр болж байна. Монголын утга зохиолын төлөөлөгчид төв талбайд цуглаж өөрсдийн уран бүтээлээ хямдралтай үнээр уншигчдад борлуулах, шинэ ном бүтээлээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон ном олж авах, номын ертөнцөд гарч буй шинэ мэдээ, мэдээллээ солилцох олон нийтэд хүргэх гүүр болдгоороо энэхүү баярын ач холбогдол оршино. 23 дахь удаагаа болж буй номын баярын үйл ажиллагааны дэмжигчээр "ЁкозунаНэт" ХХК, Монгол Кино Нэгтгэл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллаж байна.
2561天