Улсын аварга О.Хангай 36 дахь удаагаа Бөхийн өргөөнд түрүүллээ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өвөрхангай
аймгийн Сант сумын харьяат, ард олонд “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит улс,
аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт
хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх,
аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.
187天