Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэгдсэн Наурыз-Нарны баяр тохиож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн тэмдэглэн өнгөрүүлдэг Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм.
2627天