Саркозид оноосон ялыг хэвээр үлдээжээ
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /BBC/. Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, шүүгчид хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр 2021 оны гуравдугаар сард оноосон ялыг Парисын давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоо цахим бугуйвч зүүж, нэг жилийг гэрийн хорионд өнгөрүүлэх ёстой.
173天