“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн оролцогчид энэ сарын 14-нд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов.
446天