“Бизнесээ чөлөөлье” үзэсгэлэн яармаг гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-03-16 15:53:47

МЗХ үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн хамруулсан “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармагийг энэ сарын 22-нд зохион байгуулна.

Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарцыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд санал хүргүүлэх гэнэ. Мөн энэ үеэр үндэсний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан нэгдсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулах аж.

Ийнхүү залуу үеийн бизнес эрхлэгчид нэгдэж, өөрсдийн бизнесийг олон нийтэд таниулах, түүгээр дамжуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн оролцоо нэмэгдүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.

Б.Туул

相关新闻