29.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүг 5 хувь руу шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБанкууд 6045 иргэний 374 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. 1784 иргэний 5 хувийн хүүтэй 84.7 тэрбум төгрөгийн, 3508 иргэний 8 хувийн хүүтэй 234.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 731 зээлдэгчийн 29.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлсэн байна.
Б.Заяа