Автобензин Аи-92 34, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд энэ 7 хоногийн байдлаар нийт 137,539 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин
7,925 тонн буюу
48 хоног,
- Аи-92 автобензин 45,838 тонн буюу 34 хоног,
- Аи-95 автобензин 5,529 тонн буюу 41 хоног,
- Дизель түлш 77,276
тонн буюу 28 хоног,
- Онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байна.
Нийслэл
хотын
хэмжээнд нийт 62,605 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,525 тонн, Аи-92 автобензин 25,751 тонн буюу 27 хоног, Аи-95 автобензин 3,849 тонн буюу 52 хоног, ДТ - 30,617 тонн буюу 28 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.