“Нөмөр кредит”-ын үнэт цаасны арилжааны захиалга 34 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-10 13:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нөмөр кредит Ассет ТЗК” ХХК нь Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож буй. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнгөрсөн баасан гарагт эхэлсэн юм. Үнэт цаасны захиалгын явцыг танилцуулвал:




Энэхүү үнэт цаасаар тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 100 мянган ширхэгийг зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Арилжаа энэ сарын 13 хүртэл үргэлжилэх талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв. 



相关新闻