Монголбанк 66 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-25 15:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр спот арилжааны цахим талбарт нийт 32 сая ам.долларыг нийлүүлжээ.


Энэ удаа арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байнаТөв банк өнгөрсөн 7 хоногт нийт 66 сая ам.долларыг гадаад валютын дуудлага худалдаагаар мөн нийлүүлжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд 38 сая ам.долларыг, 20-нд 28 сая ам.долларыг цахим талбарт тус тус нэг ханшаар нийлүүлжээ.


Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг.

相关新闻