Нууцын зэрэглэлээс гаргасан "Эрдэнэс Тавантолгой"-н 9 гэрээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй холбоотой гэрээг нууцын зэрэглэлээс гарган, ил тод болгох шийдвэр гаргасан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх гэрээнүүдийг мэдээллээ. Үүнд:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам”,
“Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-нд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн
төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын
ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ,
түүний нэмэлт өөрчлөлт;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд
2019 оны 11 дүгээр сарын 13-нд
байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний
нэмэлт, өөрчлөлт;
- "Монголын төмөр зам" ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын хооронд 2019
оны 06 дугаар сарын 12-нд байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн
барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ,
- "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд
2020 оны 02 дугаар сарын 05-нд
байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол
холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх
АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ,
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн
хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-нд байгуулсан Богдхан төмөр замын төслийн
суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн
МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;
- “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь
интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан
төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт,
барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот
гэрээ;
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд
2022 оны 06 дугаар сарын 27-нд
байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;
- “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан”, “Тэргүүн инвест”, “Эс энд Эй трэйд”, “Бридж констракшн”, “ЧММ”, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01
дүгээр сарын 28-нд
байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын
ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК,
“Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны
10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул,
судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ багтаж байна.