Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 43.9 хувиар багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 95 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөрлөн, мөн сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (29.8 хувь) мянга, өмнөх улирлынхаас 3.1 (43.9 хувь) мянган хүнээр багасав. Тэдний 3.2 (81.3 хувь) мянга нь эрэгтэй, 0.7 (18.7 хувь) мянга нь эмэгтэй юм. Хөдөлмөрийн гэрээгээр ажил
эрхэлж буй гадаад иргэдийн 35.2 хувь нь БНХАУ-ын, 8.5 хувь нь ОХУ-ын,
7.8 хувь нь БНСВУ-ын,
6.2 хувь нь БНСУ-ын, 6 хувь
нь АНУ-ын, 5.1 хувь нь БНФУ-ын, 4.1 хувь нь ӨАБНУ-ын, 4.1 хувь нь Австрали улсын, 3.8 хувь нь БНЭУ-ын, 19.2 хувь нь бусад улсын харьяат
байв. Насны бүлгээр
харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 623 (15.8 хувь), 20 хүртэлх насныхан хамгийн бага
буюу 52 (1.3 хувь) байна.
Ажил эрхэлж буй
гадаад иргэдийн 2.1 (52.7 хувь)
мянга нь Улаанбаатарт, 1 (26.6 хувь)
мянга нь төвийн бүсэд, 0.5
(13.3 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.2 (5.4 хувь) мянга нь хангайн бүсэд, 77 (2 хувь) нь баруун бүсэд ажиллаж байна.
Боловсролын түвшнээр харьцуулбал 2.2 (54.7 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 1 (26.4 хувь) мянга нь техник, мэргэжлийн, 292 (7.4 хувь) нь бүрэн дунд, 265 (6.7 хувь) нь тусгай мэргэжлийн дунд,
118 (3 хувь) нь магистр,
доктор, 67 (1.7 хувь) нь
суурь боловсролтой. Эдгээр гадаад
иргэдийн 2.1 (52.3 хувь)
мянга нь мэргэжилтэн, 611 (15.5 хувь)
нь техникч, туслах/дэд
мэргэжилтэн, 556 (14.1 хувь)
нь менежер, 344 (8.7) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 200 (5.1 хувь) нь суурин төхөөрөмж, машин
механизмын операторч, угсрагч, 117 (3 хувь) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 31 (0.8 хувь) нь контор, үйлчилгээний ажилтан, 22
(0.6 хувь) нь худалдаа,
үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.
Манай улсад өнгөрсөн
оны 4 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1350 (34.2 хувь) нь уул уурхай, олборлолтын,
954 (24.2 хувь) нь боловсролын,
407 (10.3 хувь) нь бөөний, жижиглэн худалдаа, машин,
мотоциклийн засвар үйлчилгээний, 302 (7.7 хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 229 (5.8 хувь) нь барилгын, 166 (4.2 хувь) нь үйлчилгээний бусад үйл
ажиллагааны, 165 (4.2 хувь)
нь боловсруулах үйлдвэрлэлийн, 370 (9.4 хувь) нь бусад салбарт ажиллаж байв. Өмнөх улирлынхтай
харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо барилгын салбарт 1412 (86 хувь) хүнээр, уул уурхай
олборлолтын салбарт 837 (38.3 хувь),
боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 583 (77.9 хувь) хүнээр буурсан нь хамгийн их өөрчлөлт гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.5 (88 хувь) мянга нь ХХК-д, 186 (4.7 хувь) нь ТББ-д, 56 (1.4 хувь)
нь ТӨААТҮГ, 38 (1 хувь) нь төсөвт байгууллага, 9
(0.2 хувь) нь ХК-д, 185 (4.7 хувь) нь бусад байгууллагад ажиллаж байна.
Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 211,
Япон Улс руу 69, нийт 280 хүн 2022 оны 4 дүгээр улиралд зуучлагдсан нь өмнөх
улирлынхаас 52 (22.8 хувь) хүнээр нэмэгджээ. Зуучлуулсан иргэдийн 140 (50 хувь) нь эрэгтэй, 140 (50 хувь) нь эмэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр
цалинтай ажилд зуучлуулсан иргэдийн хамгийн их буюу 33.9 хувь нь 30-34, хамгийн бага
буюу 1.1 хувь нь 45-49 насныхан аж.
Тэдгээр иргэдийн
146 (52.1 хувь) нь бакалаврын
дээд, 108 (38.6 хувь) нь
бүрэн дунд, 25 (8.9 хувь) нь
техник, мэргэжлийн, 1 (0.4 хувь) нь магистр, докторын
боловсролтой. Монгол Улсаас 2022 оны 4 дүгээр улиралд хөдөлмөрийн гэрээгээр
зуучлагдсан иргэдийн 211 (75.4 хувь)
нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 69 (24.6 хувь) нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажиллахаар
зуучлуулжээ.