Тавин мянга гаруй албан тушаалтан ХАСХОМ бүртгүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 127 байгууллагын 50258 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргалаа.
Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнуудаас АШУҮИС-ийн
Монгол-Японы эмнэлгийн нэр
бүхий нэг мэдүүлэг гаргагч
хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй байна.
Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээ нэгтгэх ажил энэ сарын 17-ноос 3 дугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэх бөгөөд Авлигын эсрэг хуулийн
үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны хувийн ашиг сонирхлын болон
хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж байгааг АТГ мэдээллээ.