ШӨХТГ дүүрэг, сургуулиудтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-23 17:25:47

  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ирэх сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хэрэглээний соёлын мэдлэг олгох болсноо мэдэгдлээ. Өнөөдөр тус газар 2017 оныг хамтын ажиллагааны жил болгосонтой холбогдуулж  дүүргүүдийн засаг дарга нартай  үйл ажиллагааны талаар зөвлөлдөх үеэр ийнхүү мэдээлсэн юм

Хүүхдүүд багаасаа худалдан авалт хийх, хэрэглэх соёлд суралцаж, мэдлэгтэй болвол хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллага хооронд гарах зөрчил багасах сайн талтай гэж  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээлэв. ШӨХТГ нь  Нийслэлийн боловсролын газартай хамтран 15 хоногийн соён гэгээрүүлэх аян зохиох юм. Тус арга хэмжээ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж буй ажлын нэг хэсэг.  Мөн дүүргийн Засаг дарга нартай хэлэлцсэн нэг гол асуудал нь дүүрэг бүр томоохон аж ахуйн нэгж байгууллагын хажууд хэрэглэгчийн мэдээллийн төвтэй болохын  чухал гэдэг дээр санал нийлсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻