Тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг хэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-24 11:22:14

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “Жайка” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл-2" ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна.

Энэ төслийн хүрээнд хийсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10 хувийг авто машин эзэлдэг ба үүний 70 хувь нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг. Өнөөдөр Экобус автобусанд хэмжилт хийж үзсэн байна. Төслийн хүрээнд нийт 20 авто тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам, төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн цагуудад хэмжилт хийлээ гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻