Хүн гэмтээсэн “Приус-20” машины жолоочийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-25 12:29:58

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд энэ сарын 4-ний өглөө 7 цаг 12 минутад явган хүний гарцаар гарч явсан зорчигч 67 настай эрэгтэйг улсын дугаар тодорхойгүй, “Toyota Pruis-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөж гэмтээжээ. 

Уг машины жолооч осол гарсан хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж, тус дүүргийн гуравдугаар хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан байна. Энэхүү зам тээврийн ослын хэргийн бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж эхэллээ. Дээрх зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99058751, 93120202, 93190005 дугаарын утсуудад хүлээн авч байна. Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулна гэж албаныхан мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻