Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амь насыг аврав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч, түүнийг харсан цагдаагийн ажилтан галруу орж дөрвөн хүний амь насыг аварчээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өөрийн амь биеэ үл хайрлан, иргэдийг галын аюулаас аварч, тусламж үзүүлсэнд Дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн түүнд баяр хүргэлээ.
Ж.Батсайхан