Алба хаагчдынхаа ар  гэрийнхнийг хүлээн авч гэр бүлийн зөвлөл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-30 13:01:21

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудаас алба хаагчдын гэр бүл буюу эцэг, эх, эхнэртэй уулзаж ,тэдэнд тус хэлтсээс 2016 онд хийсэн ажлын тайлан, байрны зохион байгуулалт болон алба хаагчдын ажлын онцлог, хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар танилцуулсан байна.

 2017 онд алба хаагчдын нийгмийн асуудал болон ажиллах нөхцлийг сайжруулах талаар ар гэрийнхнээс нь ч санал хүсэлт авчээ. Мөн хэлтсийн алба хаагчдын гэр бүлээс “Гэр бүлийн зөвлөл” байгуулах санал гаргасны дагуу санал хурааж 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг  байгууллаа. Уулзалтын дараа гэр бүлийн гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, дурсгалын зүйл гардууллаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻