Хүмүүжигчдийг сэтгэл засах бясалгалд хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШШГЕГ-аас хүмүүжигчдийн сэтгэлийг засах, хорт зуршлаас салгах зорилгоор “Випашяна” судлалын төвийн багш Б.Ширэндэвтэй хамтран энэ сарын 15-25-нд Хорих 433 дугаар ангид бясалгалын сургалт зохион байгуулав.
Уг сургалтад нийт 161 хүмүүжигч, 4 алба хаагч амжилттай хамрагдсан байна. Бясалгал зохион байгуулагчдын зүгээс 160 хүмүүжигчийг бусдаас нь арав хоногийн турш тусгаарлаж, үүрийн дөрвөн цагаас оройн 21:00 цаг хүртэл бясалгалын дэгийг сахиулж, хоол хүнс, орчин нөхцөлөөр ханган ажиллажээ. Ингэснээр хүмүүжигчдийн сэтгэл гутрал арилж, аливаад хүлээцтэй хандах, ухаалагаар шийдвэрлэх гарцыг олох, нойронд сайн болох болон тамхинаас татгалзах зэрэг эерэг үр дүн гарчээ.
Манай улсын хорих ангиудад нийтдээ 6000 гаруй хэрэгтэн ял эдэлдэг байна. Хүмүүжигч нарын сэтгэлийг нь засахгүй бол хорих ангид байлгасны үр дүн төдийлөн гарахгүй тул бясалгалын сургалт зохион байгуулах болсон гэдгийг ШШГЕГ-ын харъяа хорих 433-р ангийн дарга, хурандаа Б.Батбаяр хэлэв. Дараагийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангид ирэх сарын 05-наас эхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.