Шүүхийн аюулгүй байдлыг хангах дадлага хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-06 12:24:30

Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах, алба хаагчдад мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлага сүүлийн үед илт үгүйлэгдэж байна.

Ийм шаардлагыг хангахын тулд  Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Шүүхийн байгууллагатай хамтран шүүхийн аюулгүй байдлыг хангах дадлага сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар шүүгдэгч амиа хорлох үйлдлийг таслах зогсоох, олон нийтийн анхаарал татсан шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонирхогчоор оролцож буй иргэд шүүх хуралдааны дэг, журам зөрчсөн үед таслан зогсоох зэрэг болзошгүй нөхцөл байдалд хэрхэн ажиллах тухайд дадлага хийсэн байна гэж  ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻