Хан-Уул дүүргийн Замын цагдаа автомашины утааны хорыг тодорхойлох багажтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-06 13:51:07

Нийслэлийн  Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн  алба хаагчдад утаа хэмжигч багаж бэлэглэв.

Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа нар автомашины яндангаар ялгарч буй хорт утаанд хамгийн ихээр өртдөг. Утаа ихтэй тээврийн хэрэгслийг зогсоож, торгох эрх бүхий  цагдаа нар угаарт нь илүү хорддогийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Авто тээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих  багажийг  ийнхүү Хан-Уулын замын хөдөлгөөний зохицуулагч нарт эхлэн олголлоо. 2017 онд Англи улсад үйлдвэрлэсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий  “KANE” маркийн тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортог, утаан дахь хорт бодисыг хэмжих чавдартай юм байна. Энэ багажаар автомашины утааны хорыг тодорхойлоод торгох боломжтой боллоо гэж Хан-Уул дүүргийн ЗЦТ-ийн дарга,цагдаагийн дэд хурандаа Г.Бямбадорж ярьж байна.

Ж.Батсайхан

相关新闻