ХХЕГ гэрээт хилчин сонгон шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХХЕГ-аас гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэлийг ирэх сарын 10 хүртэл орон даяар зохион байгуулна.
Тус байгууллага эхлэн хугацаат цэргийн алба хаасан иргэдийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд сонгон шалгаруулж авдаг байна. 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд гэрээт хилчний алба хаах өргөдөл, гурван үеийн түүх, иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлж, ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст ирүүлэх аж.
Мөн эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлэх юм.
Баримт материалаа бүрэн бүрдүүлж өгсөн иргэдэд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэгт хамруулж, цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу шалгалт авна.
Ч.Ариунболд