АНУ-ын тэнгисийн цэргүүд монгол цэргийн чадварыг биширсэн мэдээ байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАфганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргүүд тус улсад энхийг сахиулж байгаа бусад 20 орны цэргүүдээс биеийн бэлтгэлжилт, тэвчээрийн чанараар эрс ялгарч байгаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээлэл " asiarussia.ru" цахим хуудсанд тавигдаж дэлхийд түгж байна.
АНУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээс хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй нь гэгддэг Тэнгисийн цэргийн хүчнийхэн монгол цэргүүдийн бэлтгэлийг гайхан биширсэн тухай уг мэдээлэлд дурджээ. Афганистанд энхийг сахиулж байгаа 20 гаруй улсын 2000 гаруй шилмэл цэргүүдийн дунд жил бүр марш тактикийн тэмцээн зохиодог уламжлалтай. Улс орнуудын армийн чадвар, цэргүүдийн биеийн бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох зорилготой явагддаг уг тэмцээний нэг баг хоёр гишүүнтэй. Эхлээд таван км гүйж, дараа нь савлуурт 60, гар дээрээ 230 суниагаад 16 кг ачаа үүрэн дахин таван километр гүйнэ. Дараа нь савлуурт 60, гар дээрээ 230 суниагаад таван км гүйж барианд орох ёстой байж. Энэ тэмцээнд Монголоос есөн баг оролцож, тэмцээний дүн гарахад бараг бүгдээрээ 1-9 байрыг эзэлсэн байна. Монголын баг дунд АНУ-ын Тэнгисийн цэргийн баг наймдугаарт оржээ. Бусад улсын баг замдаа хоцорчээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн багийнхан Твиттер хуудсандаа “Монголчууд аа. Та нар чадлаа. Гайхалтай” хэмээн бичсэнийг дэлхийн твиттерчид бахдан сайшааж байна.
Ж.Батсайхан