Хар тамхины хэргээр 37 иргэн харьд ял эдэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын 11- 12-ны өдрүүдэд манай улсын 3 иргэн Эрээн-Замын-Үүд боомтоор хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг Эрээн хотын Гаалийн цагдаагийн газар илрүүлжээ.
Гадаад харилцааны яамны Консулын газар дээрх иргэдийн ар гэртэй холбоотой байгаа бөгөөд Эрээн хотод суугаа Консулын газраас хятадын талын холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа аж. Ингэхэд дээрх иргэдийг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээ хүлээн авсан байна.
Хар тамхитай холбоотой хэргээр 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 36 иргэн БНХАУ-д, 1 иргэн Словак улсад тус тус ял эдэлж байна. Тодруулбал, Хонгконгод 6, Бээжинд 4, Хөх хотод 21, Дунгуанд гурав, Тяньжин, Шинжаан Уйгарын өөртөө засах орон болон Словакт тус бүр нэг иргэн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байгаа юм.
Б.Туул