“Жи Тайм”-ын сүлжээний гэх найман хүнийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-16 12:47:23

Казахстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавьсан ч зугатах гэж байхад нь баривчилжээ. 

Мөн Ж.Маратын хамт хил гарахыг завдсан найман этгээдийг ч энэ сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа 6 тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр түүнд хилийн хоригийг энэ сарын 10-ны өдөр тавьжээ. Түүний эхнэрт хилийн хориг тавьсан ч  Монгол Улсын хилээр гарч амжсан байна. Тэдний дансанд дахь 6 тэрбум төгрөгийг битүүмжлээд нийтдээ хэдэн хүн хохирсон,  хэдий хэрийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтыг үрглэжлүүлж байна гэж ЦЕГ-ын ЭЦГ-ын эх сурвалжаас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻