Орон нутгийнхныг оролцуулсан “Онлайн хурал"  хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-21 16:44:27

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд орон нутгийн замын цагдаагийнхан болон тээврийн газруудыг оролцуулсан "Онлайн хурал" хийдэг уламжлалтай болоод байна. Өнөөдөр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр Автотээврийн үндэсний төвд “Онлайн” хурал зохион байгууллаа.

Энэ хурлаар орон нутгийн автозамуудад гарч буй осол, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэй  зохион байгуулах чиглэлээр мэдээллүүд хийлээ. Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж  хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, орон нутгийн нөхцөл байдлыг  танилцуулж, цагаан сарын үеэр сонор сэрэмжтэй ажиллахыг анхаарууллаа  гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻