Батлан хамгаалах салбарт олон жил ажилласан 9 эмэгтэйг "Хатан ижий"-гээр өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-07 16:48:13

Улаанбаатар / МОНЦАМЭ/.  Батлан хамгаалах, зэвсэгт  хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл, үр хүүхэд нь үе дамжин цэргийн алба хааж яваа ижий нарыг алдаршуулан сурталчлах "Хатан ижий" хүндэтгэлийн арга хэмжээ 5 дахь жилдээ болж байна.

Энэ ёслолыг ЦДБЭЧ-аас санаачлан БХЯ, ЗХЖШ хамтран Монгол цэргийн өдрийг тохиолдуулан хийдэг болсон юм. БХЯ, ЗХЖШ-ын харьяа бүх байгуулагаас 70 гаруй ээжийг тодруулснаас шилдэг 35 ээжийг алдаршуулан баяр хүргэж, шагнах ёслол өнөөдөр Офицеруудын ордонд болов. Энэхүү "Хатан ижий" өргөмжлөлийг 4-9 хүүхэд өсгөсөн, гэр бүлээс нь үе дамжин 4-10 хүн цэргийн алба хааж байгаа 47-91 насны ээж шалгарчээ.

Эцсийн дүнгээр тунасан 27 ээжээс шилдэг 9 ээжийг алдаршуулан тайзанд залсны дотор төрийн болон цэргийн байгуулагад үр хүүхэд нь үр бүтээлтэж ажиллаж буй 75 настай Цогийн Оролмаа, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн 73 настай Ядамжавын Цэнджав, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн 70 настай Чулуунжавын Долгорсүрэ нарын 9 ээжийг алдаршуулан өргөмжлөл хүртээв.

Тэдэнд БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ, "Дэлхийн Монгол аялал" компанийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэсэн бөгөөд ар гэр, цэргийн хамт олон нь ч цэцгийн баглаа, бэлэг дурсгалын зүйл гардуулан баяр баяслаа хуваалцав. "Хатан ижий" нарын хүндэтгэлийн ёслолын дараа ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж, бүжиг, дуу хосолсон сайхан концертоор бэлэг барив. 

Ж.Батсайхан

相关新闻