"Монгол хурандаа" өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-13 16:09:38

Улаанбаатар / МОНЦАМЭ/.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа“ нийгэмлэгээс зохион байгуулж буй “Монгол хурандаа” хүндэтгэлийн өдөрлөгт  хүчний  байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан хурандаа нарыг урьж байна.

Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, Хил хамгаалах, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ болон Авлигатай тэмцэх байгууллагууд зэрэг Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж, тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан болон өдгөө ажиллаж байгаа нийт хурандаа цолтнуудыг энэ сарын 16-ны өдрийн 15.00 цагаас Офицеруудын ордонд хүрэлцэн ирнэ үү гэж “Монгол хурандаа“ нийгэмлэгээс мэдээллээ.   Хүндэтгэлийн өдөрлөгийг зохион байгуулж буй  “Монгол хурандаа“ нийгэмлэгээс тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд, бидний хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлд  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэнд уламжилж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻