Дорнод аймагт вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-03-14 17:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр суманд нийт 4 голомтод 52 малчин өрхийн 692 толгой мал өвчилж, 692 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай яваа аж.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Хэрлэн сумын вакцинжуулалт бүрэн дууссан бол Баяндун, Дашбалбар сумын 26.8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын өвчинд мэдрэмтгий 283.9 мянган толгой малыг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.Туул

相关新闻