Танхайрсан цагдаа нарт эрүү үүсгэн шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-07 11:21:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэсэг цагдаа нар хүн зодож танхайрсан тухай мэдээлэл олон нийтйин мэдээллийн цахим сүлжээгээр тарсан. Энэ хэргийг ЦЕГ анхааралдаа аван шалгаж байна. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Formula F1” автомашин угаалгын газарт өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хэрэгт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хорьж, Мөрдөн Байцаах Албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгах явцад автомашин угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нарын цагдаагийн алба хаагч, бусад энгийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэд машинаа угаалгахаар “Formula F1” автомашин угаалгын газарт ирсэн бөгөөд тухайн үед бүлэглэн танхайрсныг тус  авто угаалгын газарт байсан гэрч мэдүүлсэн байна.  

Ж.Батсайхан

相关新闻