Бурхан тахил, судар зэргийг хил давуулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 16:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид энэ сарын 08-10-нд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. 

Тухайлбал, Монгол Улсын иргэн Г нь 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хил давуулахы завдсныг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн  ХХАА-н сайдын тушаалаар баталсан Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй бүхий 1700 ширхэг гүйлсний мод, жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авчжээ. Түүнчлэн зургаан автомашиныг саатуулж, торгуулийн арга хэмжээ авсан байна. Дээрх автомашинууд нь 20 тонн натрийн нитрит буюу химийн бодис ачиж явсан бөгөөд бүгд тээвэрлэлтийн горим зөрчсөн байжээ.

Ч.Ариунболд

相关新闻