Өнжмөл өвс шатаахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-11 17:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хаврын хуурайшилтын үед иргэд хашааныхаа өнжмөл өвс, ногоог шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжинд амьдардаг иргэн Т хашаан дахь өнжмөл өвсөө шатааж байгаад гал алдсан байна. Галын улмаас иргэн Т өөрийн ТоёотаКами загварын машинаа шатаагаад зогсохгүй иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, 2-3 метрийн урттай хураасан банз галд өртжээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 40 гаруй удаа ирсэн байна.

Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээрт ил задгай гал түлэхгүй байхыг тус газраас анхааруулав.

Б.Туул

相关新闻