Булган аймгийн Хутаг-Өндөрт гарсан түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-13 04:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ сарын 12-нд гарсан түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Түймэрт нэг га талбай өртсөн бөгөөд нийт онцгой байдлын алба хаагч, иргэдийн нийлсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван автомашинтай ажиллаж бүрэн унтраасан байна.

Түүнчлэн энэ сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт гарсан түймрийг энэ сарын 11-нд цурманд оруулсан байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Хаврын улиралд хуурайшилт ихтэй байдаг тул иргэдийг ил гал түлэхгүй байх, татсан тамхиа заавал унтрааж байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Ч.Ариунболд

相关新闻