АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн зарлигаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Хангайг өнөөдөр тус газрын дарга, Tэргүүн комиссар Х.Энхжаргал хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тэргүүн комиссар Х.Энхжаргал АТГ-ын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн онд УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Олон нийтийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийн онцлоод Л.Хангайд амжилт хүсэв.
Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, 1979-1988 онд Шүүх яаманд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан төдийгүй 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчоор ажилласан байна. Улмаар 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан юм. Одоо “Монголын элчин сайдын клуб” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд