Шархадсан цэргийн алба хаагчдыг эмнэлгээс гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирчээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд энэ сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан осол гарч, хоёр хүн нас барж, 8 хүн шархадсан.
Тэдгээр цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, энэ сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 13-ны 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтад эмнэлгээс гарсан байна.
Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлсэн аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал