Гадны 14 иргэн гэмт хэрэгт холбогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-18 14:50:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын байдлаар манай улсын нутаг дэвсгэрт гадаадын 14 иргэн гэмт хэрэгт холбогджээ.

Үүнд БНХАУ-ын найм, БНСУ-ын гурав, Казахстаны хоёр, ОХУ-ын нэг иргэн байгаа аж. Түүнчлэн 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар гадаадын 10 буюу БНХАУ-ын дөрөв, БНСУ-ын гурав, ОХУ, АНУ, БНКазУ-ын тус бүр нэг иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 буюу БНХАУ-ын 11, ОХУ, Украйны тус бүр хоёр, Малайзын дөрөв, Сингапур, Румын, Бангладешийн тус бүр нэг иргэн ял эдэлж байна.

Харин гадны 25 иргэн манай улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт өртөж хохирсон ба БНХАУ-ын 13, ОХУ-ын-3, АНУ-ын 5, БНСУ-ын 1, бусад улсын 3 иргэн хохирогч болсон аж.
Б.Туул
相关新闻