Сүлжээний бизнест элсэхгүй байхыг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-19 16:04:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж бусдыг залилсан хэрэг гарчээ.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна. 


Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
 
Б.Туул
相关新闻