Эрээн хотод биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүдийг албадан буцааж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-08 12:34:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүдийг тус улс дахь монголын консулын газраас  нутагт нь албадан буцааж эхэллээ.  
Эрээн болон бусад хот, мужуудад биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ /Дархлалын олдмол хомсдол/ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм байна. Мөн Эрээнд биеэ үнэлэгчид мансууруулах бодис хэрэглэх, Монгол руу дамжуулан худалдсан гэмт хэргийг нэг бус удаа гаргаж байсан учраас тэднийг хоёр улсын хууль хяналтын байгууллагынхан байнгын хяналтад авчээ. Монгол Улсын  Консулын газраас Эрээн хотын удирдлагуудтай уулзан, биеэ үнэлэгчдийг саатуулан, нутаг буцааж эхлээд байгаа юм.

 
Ж.Батсайхан
相关新闻