"Шилдэг хэрэг бүртгэгч-2017" тэмцээн Архангайгаас эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын зохион байгуулж байгаа цагдаагийн газрын хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хэрэг бүртгэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор “ШИЛДЭГ ХЭРЭГ БҮРТГЭГЧ-2017” тэмцээнийг Архангайд зохион байгуулав.
Тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж төрөл тус бүрт өндөр оноо авсан алба хаагчийг шалгаруулжээ.
Хууль эрх зүйн мэдлэг шалгах тест, хэргийн газрын үзлэг, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд ажиллах ур чадвар, бие хамгаалах байлдааны самбо гээд буухиа тэмцээнийг богино хугацаанд гүйцэтгэсэн үзүүлэлтээр Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхтулга, хоёрдугаар байранд Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д. Цэнд-Аюуш, гуравдугаар байранд Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц. Батболд нар эзэлсэн байна.
Ж.Батсайхан