Төмөр замчдын цалинг 10 хувиар нэмжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмсэн байна.
Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ярихдаа, “Эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж дээшилсэнтэй холбогдуулан төмөр замчдын цалинг 10 хувиар нэмсэн. Өнгөрсөн есөн сарын хугацаанд төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурсан ч зардлаа хэмнэж ажиллалаа. Үүнийг дагаад манай төмөр замчдын худалдан авах чадвар дээшилж, төмөр замын дагуу худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогод нааштай нөлөөлнө” гэлээ.
Б.Заяа
注释