Залаатын аманд гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-05 17:46:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд Уулын хойд Залаатын аманд түймэр гарч,  галын дуудлага 14:58 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

 Дуудлагын дагуу 15:00 цагт Гал түймэр унтраах 63 дугаар ангийн гал унтраагчид шуурхай  очсон ч галын явц хурдтай байсан тул  нэмэлтээр гал унтраах 35, 14, 10 дугаар  анги болон Нийслэлийн аврах 105 дугаар ангийн 60 гаруй албан хаагчаар хүч сэлбэн  16:40 минутад түймрийг цурманд оруулж, бүрэн унртаахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
相关新闻