Тусгай зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-05 08:54:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шаардсан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Одоогоос хоёр жилийн өмнө 27 аж ахуйн нэгж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн. Гэвч нийслэлийн удирдлагууд татгалзсан хариу өгсөн юм. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүд Нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Уг маргаан шүүхэд хоёр жил шалгагдсаны эцэст ийнхүү хэрэгсэхгүй болжээ.

Ч.Ариунболд
相关新闻