Шүүхээc "Сентерра гоулд" компанийг олборлолт хийхийг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт олборлолт явуулдаг “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж “Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч нар оролцсон юм. Харин хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Давж заалдах шатны шүүх хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-ийг үндэслэн тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлж Засгийн газар болон "Сентерра гоулд" ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглолоо.

Л.Нандиа