Автозамын постуудыг өргөтгөн хэрэг, зөрчил илрүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын замд гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постуудын үйл ажиллагааг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байнгын ажиллагаатай болгож үйл ажиллагааг нь өргөтгөж эхэлжээ.
Тус постуудын орчныг бүрэн камержуулж Цагдаагийн ерөнхий газрын Удирдлагын штабаас нэгдсэн хяналт тавьж алба хаагчдыг мэдээ мэдээллээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгч ажиллаж байгаа аж.
Арга хэмжээ эхэлснээс хойш өргөтгөсөн постод үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагч нар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал, эм бэлдмэл тээвэрлэж явсан 2, хулгайн эд зүйл тээвэрлэж явсан 1, эрэн сурвалжлагдаж байсан 4 хүнийг саатуулж 6 зөрчлийг илрүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт, 102 дугаарын утсанд иргэд мэдээлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Н.Туяа