Уурхайд боогдсон долоон хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-02 11:11:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өвөл ойртож бичил уурхайд ажиллаж эхэлсэн цагт осол гарч эхэллээ.Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах иргэн Г-гийн нүүрсний бичил уурхайд  тросс тасарч, нүүрс ачсан ковш зам таглаж лолоон уурхайчин боогдсон хэрэг урьд шөнө  00:58 цагийн үед гарчээ.
Осол гарсан тухай дуудлагын дагуу  Уул уурхайн аврах ангийнхан түргэн шуурхай очиж ажилласан байна. Хэргийн газарт  дөрвөн алба хаагч, нэг  техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулжээ. Азаар хүмүүсийг аварч амжжээ.  Иргэн М /46 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, П /31 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, З /24 настай, эрэгтэй /, Б /24 настай, эрэгтэй/ нарыг аварч уурхайгаас гаргасан байна.

Ж.Батсайхан
相关新闻