ОБЕГ-ын тамирчид дэлхийн аваргаас хүрэл медальтай ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улс анхны хүрэл медалийг авч ирсэн Онцгой байдлын албаны баг тамирчид өнөөдөр 10 цагт эх орондоо ирлээ. Баг тамирчдыг Чингис хаан нисэх онгоцны буудалд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Нямбаяр болон тамирчдын гэр бүл, найз нөхөд нь алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, алаг цэцгийн баглаатай угтан авав.
Турк улсын Измир хотноо 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний хооронд болсон тэмцээний байлдааны тархалтын төрөлд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казакстан, Иран, Латив, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж, аваргуудаа шалгаруулсан байна.
Ийм томоохон тэмцээнээс хүрэл медальтай ирсэн Онцгой байдлын албаныхан ч дэлхийн зэрэгтэй болсныг тамирчид маань бас харууллаа.
Манай багийг ялж мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Беларусь улсын баг тамирчид хүртжээ. Энэ удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажиллаж дээрх амжилтад хүрчээ. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, нэгдүгээр зэргийн тамирчин Э.Билгүүн нар багтаж, энэхүү түүхэн амжилтын эзэд боллоо.
Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч, ОУХМ О.Батсайханаас тэмцээний талаар сонирхов."Манай багийнхан энэ удаа үнэхээр азтай, бас хүчтэй багуудыг ардаа орхиж чадсан. Бид энэ жил улсдаа ч олон уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан.
Бид тэмцээнд бэлтгэхээс гадна зунжин түймэр унтраах ажилд цаг наргүй ажиллаж хөлс хүчээ шавхсан нь медалийн эзэн болоход бэлтгэл болсон байх. Баг хамт олныг бэлтгэл сургуулилтаа амжилттай хийхэд бүх талаар тусалж дэмжсэн ОБЕГ-ын удирдлагууддаа баярлалаа. Бас хэзээ ч хамтдаа байж, ар талд найдвартай түшиг тулгуур болж, байнга сэтгэлийн дэм өгдөг гэр бүлийнхэн, ах дүү, анд найзууддаа баярлалаа" гэв.

Ж.Батсайхан