Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-21 09:39:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу энэ сарын 20-нд  305 дуудлага хүлээн авчээ.

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртэж, нэг иргэн амиа алджээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутагт “Hyundai Porter” маркийн автомашин “Sunik GS-125” маркийн мотоцикльтой мөргөлдсөний улмаас нэг иргэн нас бол нийслэлд явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна.

Харин замын цагдаагийн алба хаагчдын гэнэтийн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Ч.Ариунболд
相关新闻