Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-23 17:02:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон 8 настай С охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Охин энэ сарын 02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй тасарсан. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хамгийн сүүлд тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгасан ч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдрийн хувьд эрэн хайх ажиллагаа 21 дэх өдрөө үргэлжилж байгаа юм. 

Тус эрэн хайх ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлаж буй.
相关新闻