Онцгой байдлын хошууч Д.Базаррагчааг олон улсын мэргэжилтнүүд үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ХБНГУ-ын Засгийн газар хамтран Бонн хотноо 12 дугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн явцын хяналтыг эхлүүлэх нь” сэдэвт техникийн уулзалт-семинарт ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д,Базаррагчаа оролцоод ирлээ.
Тэрбээр "Сендайн үйл ажиллагаа хүрээ" баримт бичгийн дэлхийн долоон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Гамшгийн мэдээллийг ангилал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Түүний илтгэлийг тус хуралд оролцогч орны төлөөлөгчид өөрийн орны хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд туршлага болгон хуваалцсан нь 2018 оны Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулагч орны хувьд манлайллаа үзүүлсэн ач холбогдолтой боллоо" хэмээн үнэлэв. Ийнхүү дэлхийн мэргэжил нэгтнүүдээсээ үнэлэлт авсан тэрбээр бусад улс орны туршлагаас хамт олондоо танилцуулав.
Ж.Батсайхан