Шүүх байгуулах тухай хуультай холбоотой маргааныг маргааш хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-01-16 10:02:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг агуулгаар нь сэргээн баталсан эсэх маргааныг шүүх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан маргааш 09.30 цагаас болно. 

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалтаар тус хуулийг өөрчлөн найруулжээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр шийдвэрлээд байна.
Н.Туяа
相关新闻